Хөвч таслах мэс ажилбар ба эерэг талууд

Эрэгтэй хүний бэлэг эрхтний толгой хэсгийн арьсыг тайрч авахыг хөвч таслах буюу циркумзиц гэж нэрлэдэг. Энэ мэс ажилбарыг хийлгэх гол шалтгаан нь ариун цэвэр, эрүүл мэндтэй холбоотой байдаг бөгөөд хөвчөө таслуулахгүй бол тээрхийн арьс нарийсч бэлэг эрхтэний толгой гарч ирэх боломжгүй болсноор бэлгийн өнгөр тэр хавьд ихээр цуглаж үрэвсэл үүсэх аюултай болдог.

Мэс ажилбрын давуу талууд:
– Нярайн үед хөвчийг нь таслуулбал бэлэг эрхтний хавдар тусах магадлал нилээд хэмжээгээр багасна
– Нярай үед мэс заслыг хийлгэвэл эдгэлт нь насанд хүрсэн хүнийхийг бодвол түргэн байдаг
– Шээсний замаар халдварладаг үрэвсэлт өвчин тусах магадлал 10 дахин багасдаг
– Эрчүүд энэ мэс ажилбарыг хийлгэсэн байвал эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдарын вирусыг авах магадлал бага
– Бэлэг эрхтний ариун цэвэр сайжирснаар БЗХӨ тусах магадлал багасна
– Мөн бэлгийн өнгөр цугларахаа больдог учраас эрхтнээс ялгарах эвгүй үнэр багасна
– Бэлгийн хавьтлын үед үрийн шингэн хэт хурдан гадагшлахгүй байх боломжоор хангадаг
Мэс заслын дараа хүндрэл тохиолдох нь бага бөгөөд ихэвчлэн мэс засалчийн буруугаас үүдэн идээлэх, бэлэг эрхтэн гэмтэх зэрэг хүндрэлүүд үүсдэг. Тийм учраас эрэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлэгт хандаж хийлгэвэл аюулгүй.

Хорт хавдарын төв

Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …