Хүчирхийлэгчийг хамгаалсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих уу?

УИХ өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Бүрэн эрхийнхээ асуудлыг хөндүүлсэн гишүүд хүчин болон хүчирхийллийн хэрэгт холбогдсон бөгөөд хуулийн байгууллагаас санал тавьсны дагуу асуудлыг хэлэлцлээ. Гэвч камерын өмнө ярьсан шигээ шийдвэрийг УИХ-ын гишүүд гаргаж чадсангүй. Өөрөөр хэлбэл хүчин, хүчирхийллийн хэрэгт холбогдсон гишүүдээ УИХ хамгаалан авч үлдэж олон нийтийн уур бухимдлыг хүргээд авлаа.

УИХ-ын гишүүний хүчин болон хүчирхийллийн асуудалд холбогдсон байж магадгүй гэх үйлдлийг УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа нь гутамшигтай. Хэлэлцээд УИХ-ын гаргасан шийдвэр нь гишүүдийнхээ холбогдсон байж болзошгүй үйлдлээс дутуугүй гутамшигтай харагдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ, түдгэлзүүлэхгүй гэж эрх баригч нам нь 33 ба 32-оороо, мөн эмэгтэй гишүүд нь хоёр хуваагдлаа, сөрөг хүчин нь саналаа наймаалцав. Бүгд л таарсан таар шуудайнууд юм гэх ойлголтыг олон нийтэд өгсөн биз.

Одоо хуулиараа Ерөнхийлөгч ажлын тав хоногт багтаан хориг тавих эрхтэй. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавихгүй бол Д.Гантулга, Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоол ирэх долоо хоногоос  хүчин төгөлдөр болно.

Ингээд хүчирхийллийн хэрэгт холбогдогч этгээд УИХ-д суучихвал хамгаалагдаад үлддэг гэх ойлголтыг баталгаажуулах болчихоод байна. Ерөнхийлөгчийн хувьд хүчирхийлэл үйлдэгчид цаазын ял оноох тухай санал дэвшүүлээд байсан. Тэгвэл одоо төрийн ордонд хамгааллуулсан хоёр хүний асуудалд Ерөнхийлөгч ямар байр суурь илэрхийлэх вэ гэдгийг харах л үлдэж байна.

Уг нь нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг цуцалбал хуулийн байгууллага тэднийг шалгахад дөхөм болох байлаа. Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүд олонхоороо саад хийчихлээ.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …