Оюу Толгой компаниас Б. Жагарт гомдол гаргажээ

Оюу Толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүн “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б Жагарт Оюу Толгой компанийн хөрөнгө оруулагч нар гомдол гаргасан байна.

Төрийн өндөр албан тушаалтнуудаас шалгалт авсан, олон нийтэд хууль бус ноцтой асуудлыг дэлгэсэн гэсэн үндэслэлээр Оюу Толгой компанийн хөрөнгө оруулагч нарын гаргасан гомдлын дагуу түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I-р хэлтэс шалгаж байгаа аж.

Энэ асуудлаар ажлын хэсгийн гишүүн Б.Жагараас тодруулахад “Оюу Толгой компанийн хөрөнгө оруулагчид цагдаад гомдол гаргасан үндсэн зорилго нь Оюу Толгой компанийн 51 хувийг Монголын ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгохгүй байх бүхий л арга хэмжээг хууль хяналтын байгууллагаар дамжуулж авах оролдлогоо үргэлжлүүлсээр байна. Иймээс Оюу Толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүний хувьд хууль бус үйл ажиллагаатай эцсээ хүртэл тэмцэж, удахгүй 21 аймгуудаар явж Рио Тинто компанийн хөрөнгө оруулагч нарыг Монгол Улсаас хөөж гаргах асуудлаар гарын үсэг цуглуулна.

Монгол Улсыг хоногт гурван сая долларын өрөнд оруулж байгаа компанийг Монгол Улсаас нэн яаралтай хөөж гаргах нь зүйтэй. Рио Тинто компани Монгол Улсад 324 тэрбум төгрөгийн татвар төлж байгаа боловч Монгол Улс жилд 100 сая долларын хүү төлж байна. Тиймээс нийлбэр хүүгийн аргаар Монгол Улсыг өрөнд оруулж байгаа хөрөнгө оруулагч болон төрд байгаа оффшорчин луйварчин Рио Тинто компанид ашигтай хууль баталж өгөхийг санаархаж байгаа, өмнө баталж өгсөн бүхий л авлиагчид оффшорчинтой тэмцэх болно” гэсэн тайлбарыг өглөө.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …