Дим Сам бондын 370.5 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа

2005 онд гаргасан 1 тэрбум юаний Дим Сам бондын эцсийн төлбөр болох  370.5 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээДим сам бондын эргэн төлөлт өнөөдөр төлөгдөж байна. Энэ бол жилийн 7.5 хувийн хүүтэй зээл байсан. 2015 оноос хойших ханш уналтыг тооцож үзвэл жилийн 15 орчим хувийн хүүтэй зээл болж хувирсан байсан. Энэ өрийг төлж дуусгалаа. Нийтдээ зургадугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 753.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлж байгаа нь зургадугаар сард нэг цагт нэг тэрбум төгрөгийн өр, төлбөрийг барагдуулж байна гэсэн үг. 753.3 тэрбум төгрөг бол зөвхөн нэг сард төлсөн  мөнгө. Өрийг төлөхдөө Сангийн яам Засгийн газрын санхүү мөнгөн хөрөнгийг оновчтой болгох,  төсвийн  сахилга батыг сайжруулах арга хэмжээг авснаас гадна санхүүгийн үр ашигтай, оновчтой удирдлагыг хэрэгжүүлж арилжааны  нөхцөлтэй өндөр хүүтэй өр, зээл тавихгүйгээр амжилттай шийдэж чадсан” гэлээ.

Санал болгох мэдээ

Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1…

ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХУУДУУТАЙ ГЭВ Хууль шүүхийн байгууллага хуудуутай ажиллаж байгаа тухай, илчлэгдсэн хэргүүдийг шалгахгүй, яллахгүй …