Их наран хутагтыг залаагүй

Монгол Улсын зэвсэгт хүчний байгууллагуудад тахилга хийж, ном айлдсан Их наран хутагт гэгээнтний талаарх зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээнд шуугиан тарилаа.

Тодруулбал, Баянхонгор, Архангай, Говь-Алтай, Ховд Завхан аймгуудаар явж Монголын төрийн албан хаагчдад шашны зан үйл хийж өгч буй зураг нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй Их наран хутагт гэгдэх М.Базарсад нь өөрийгөө хутагтын хойд дүр хэмээн өргөмжилжээ.

Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр “Нэг лам хүн баруун аймгуудаар явж лекц зохион байгуулсан юм байна. Нэг зүйл хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэ арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулаагүй болно” гэж мэдээлжээ.

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …