АНУ болон БНХАУ-ын амьд бодис судлаачид Хятадын Лионин мужаас Caudipteryx буюу “өдөт гүрвэл”-ийн мөрийг илрүүлсэн нь хамгийн анхдагч олдвор байжээ.
Энэхүү ул мөрийг олох хүртлээ эрдэмтэд үлэг гүрвэлийн өдгүй церадактиль хэмээх нисдэг үлэг гүрвэлийг л мэддэг байсан юм.
“Өдөт гүрвэл” нь Археоптерикс-т хамааралтай төрөл гэнэ.
Өнгөрсөн зууны 90-ээд оноос Хятадын Лиошигийн Рэхээ орчмоос үлэг гүрвэлийн яс ихээр олдож байсан боловч “өдөт гүрвэл”-ийн мөрийг анх удаагаа олж байгаа аж.
Энэхүү “өдөт гүрвэлийн” олдвор нь “өдөт гүрвэл” болон шувууны хоорон дахь харьцаа, мөн нисэлтийг нь судлахад чухал ач холбогдолтой хэмээн БНХАУ-ын геологийн музейн ажилтан, судлаач Фэн шян ян үзжээ.
1998 онд БНХАУ-ын геологийн музейнхэн Лионин мужаас шувууных шиг том мөрүүд илрүүлсэнийгээ shenzhousaurus хэмээн нэрлэж байжээ. Тухайн үедээ энэхүү өдөт үлэг гүрвэлийн олдворуудыг нууцалж байсан бөгөөд тэрхүү олдворын зарим хэсгээс одоо л хүмүүст жинхэнээр мэдэгдэж байгаа юм байна.
Эдгээр мөрүүдийг 3 үлэг гүрвэл үлдээсэн хэмээн таамаглаж байгаа бөгөөд мөрүүдийн дундаж урт нь 10см учраас уг мөрийг үлдээсэн үлэг гүрвэлүүдийн биеийн уртыг 1.5м хэмээн магадлаж байна.
Үүнээс өмнө бид нисдэг үлэг гүрвэлийн церадактиль хэмээх том биетэй, далавчаараа агаарын урсгалыг ашиглан элэн хальж нисдэг үлэг гүрвэлийн тухай мэддэг байсан юм. Cearadactylus гэсэн нэр “аймшигтай хуруу” гэсэн утгатай үгнээс үүсчээ. Түүний хошуун дахь шүдний бүтэц нь загас авлахад зохицсон байжээ.
Уг гүрвэл газар дээр болхи хөдөлгөөн муутай байсан бөгөөд тэгш талбайгаас хөөрөх чадвар сул байжээ. Тэрээр хад асга, өндөрлөг дээрээс доош унах явцад хөөрөн нисдэг байсан аж. Церадактиль нь Цэрдийн галавын эхэн үед буюу 115-110 сая жилийн тэртээд өнөөгийн Бразилын нутагт амьдарч байжээ. Биеийн урт 1-1,5 метр, далавчаа дэлгэсэн урт нь 5,5 метр, жин нь 15 килограмм орчим байсан хэмээн судлагджээ.
О.Рана