Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан гэж…
Улаанбаатар хотод хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөж, хөгшид хүүхдүүд тоглон нарлаж, залуус болзох тэр орчин хамгийн их дутагдаж байсан цаг саяхан. Хэдхэн жилийн өмнө тус орон зайг нөхөх нэгэн томоохон бүтээн байгуулалт бий болсон нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн билээ. Амралтын өдөр гэр бүлээрээ агаар салхинд гарч амжихгүй байгаа бол таны зорин очих нэгэн газрыг бид танд ийнхүү санал болгож байна.
Zaisan hill
Бидний танд санал болгох дараагийн нэгэн газар бол соёл амралтын “Zaisan hill” цогцолбор билээ. Та энд ирснээр амралт чөлөөт цагаа гэр бүлийн хамтаар халуун дотно өнгөрүүлж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Улаанбаатарчууд гэлтгүй хөдөө орон нутгаас хотын төвийг зорин ирэх, цаашлаад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж буй жуулчид, зочдын сонирхон очиж, Улаанбаатар хоттой танилцдаг нэгэн газар бол Зайсан толгой. Эндээс та энтертайнмэнт, аялал жуулчлал, соёл урлаг, худалдаа, үйлчилгээ зэргийг нэг дороос авах бүрэн боломжтой.
Mozaic art house
Та зураг зурж чаддаг уу? Ер нь танай гэр бүлийнхэн дотор зургийн авьяастай нэгэн “үнэт эрдэнэ” нуугдаж байдаг юм биш биз? Та үүнийг мэдэхийг хүсвэл Mozaic art house-ийг зориод нэг үзээрэй! Арван жилийн ширээнээс босоод зураг зураагүй та хэр удаж байгаа вэ? Гар тань нэг л эвлэхгүй, санаанд тань ер бууж өгөхгүй байна хэмээн зүрхшээх хэрэггүй. Зориг гарган гэр бүлийнхнээ дагуулаад очиход 2 цагийг маш гайхалтайгаар өнгөрүүлэхээс гадна өөр өөрийн гэсэн бүтээлтэй, хамгийн гол нь оюуны алжаал ядаргаагаа бүрэн тайлсан байх болно.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу