Шинээр гаргасан Egypt Station цомгийнхоо ачаар Пол Маккартни 36 жилийн дараа Биллбоард хөгжмийн сэтгүүлийн чартыг тэргүүлсэн байна. Энэ сарын эхээр уг цомог Америкт хамгийн алдартай болсон аж. Хамгийн сүүлд ноён Маккартни Биллбоардын чартыг 1982 онд тэргүүлж байжээ. Тэгэхэд түүний бие даасан дөрөв дэх цомог чартыг гурван долоо хоногийн туршид тэргүүлж байв.
Тэгвэл сүүлийн шинэ цомог нь ганцхан долоо хоногийн дотор АНУ-д 153 мянган хувиар борлуулагджээ. Ийнхүү Маккартни сүүлийн таван жилд чимээгүй байсны эцэст бие даасан 17 дахь цомгоо гаргажээ.