Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэг иргэн архинд хордож нас барсан  хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, айлаас бэр гуйхаар очсон 53 настай иргэн Т их хэмжээний архи уусны улмаас амь насаа алдсан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр талийгаач нь гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр архи их хэмжээгээр ууснаас зүрх нь зогссон гэжээ.

Уусан архийг  нь шинжилгээнд өгсөн бөгөөд талийгаачид архи шахаж уулгасан гурван иргэнд Зөрчлийн тухай хуулиар баривчлах ял шийтгэжээ. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Санал болгох мэдээ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТ БАГАНУУР ДҮҮРГЭЭС ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.08/ Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь …