Сураггүй алга болсон малчинг эсэн мэнд олжээ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн малчин 53 настай Ө энэ сарын 25-нд  цасан шуурганаар  300 толгой бог мал  тууж яваад сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь тухайн өдрийн 21.15 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандаж нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Тэгвэл өчигдөр  03.00 цагт  Баянбулаг багийн Ганцын даваа гэдэг газар түүнийг  малтайгаа эсэн мэнд байхад  нь олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн аж.

Санал болгох мэдээ

Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд …