Багшаасаа айсан хоёр хүү хичээлдээ явахгүй өдөржин гадаа зогсчээ

3cc6e5fa6172d298bigБаянзүрх дүүргийн 79-р сургуулийн 5а ангийн багш хүүхдүүдийг хураалгах ёстой мөнгийг нь цагт нь өгөөгүйн төлөө зодож, элдэв бусаар харааж дарамталжээ.

Энэ тухай хүүхдүүдийн ээж  нь хэвлэлд хандсан байна.

Тодруулбал, 79-р сургуулийн 5а ангиин анги даасан багш Б.Бадамжүгдэр  ангийнхаа хоёр ихэр хүүг саван угаалгын нунтаг, ариун цэврийн цаасны мөнгө, анги хуримтлалын 10 мянган төгрөг, сургууль хөгжүүлэх зургаан мянган төгрөг өгөөгүй гэх шалтгаанаар хөвгүүдтэй зүй бусаар харилцаж, гарыг нь самбарын өмнө өргүүлж, чих үснээс нь зулгааж, элдэв муу үгээр доромжилсон байна.

Мөн өмнө нь “та хоёр  сурлага муутай юм байж улираач, энэ ямар  мэдрэл муутай хүүхдүүдийн сургууль биш” гэх мэтээр анги хамт олных нь дунд доромжилсон байна.

 Үүнээс болж хоёр ихэр хүү хичээлдээ явахаас айх болсон гэнэ. “Багш ална , айгаад байна” гээд хичээлдээ явахгүй өдөржин гадаа зогссон байсан гэнэ.

Хоёр хүүгийн ээж Р.Насанжаргал  “манай хоёр хүүхэд сурлага тааруухан ч их хичээдэг. Би ч сургуулиас нэхсэн мөнгийг нь цагт нь биш ч гэсэн байнга өгдөг. Гэтэл хоёр хүүхдийг минь өөрийнхөө сургуулиас хөөж байгаа аятай хөөж гаргасан байсан. Хэрвээ сэтгэл санааны цохилтонд ороод явж байхдаа ямар нэгэн юм болсон бол хэн хариуцлага хүлээх юм бэ. Ардын сургууль хүүхдүүдийг ингэж ялгаж үзэж болохгүй биздээ” гэжээ.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …