Хоббитой байх нь зөнөх явцыг удаашруулдаг

hobbyНом унших, юм нэхэх гэх зэрэг хобби нь хvнийг зөнөхөөс урьдчилан сэргийлдэг болохыг  АНУ-ын “Маёо” эмнэлгийн мэргэжилтнvvд тогтоожээ.

Тодруулбал, судалгаанд 70-89 насны ой санамж муутай 200 хvнийг оролцуулсан бөгөөд тэднийг ой санамжийн хувьд асуудалгvй хэвийн хvмvvстэй харьцуулан vзжээ.

Эрдэмтэд нэгдvгээр багийн гишvvдээс 50-55 насандаа юу хийдэг байсныг нь асуухад дундаж насандаа боловсрол эзэмшсэн, өдөр бvр юм нэхэж гар урлалаар хичээллэдэг байсан хvний зөнөх vйл явц 40 хувиар буурдаг нь нотлогдсон байна. Харин нас ахиж буй хvмvvст амьдралын хэв маяг зөнөх явцыг 30 хувиар бууруулдаг нь ажиглагдсан байна. Тэгэхээр багаасаа ямар нэгэн зvйлээр уйгагvй оролддог байсан хvн зөнөдөггvй байна.

Анхааруулахад, судалгаанд өдөрт долоон цагаас бага зурагт vздэг хvмvvс дэлгэцийн дэргэд тvvнээс бага хугацаагаар суудаг хvмvvсээс хоёр дахин эрт зөнөдөг нь илэрсэн байна.

Тиймээс хүмүүс аль болох залуугаасаа ямарваа нэгэн хоббитой болох нь маш чухал бөгөөд юм нэхэх, эвлvvлдэг тоглоом тоглох, vгийн сvлжээ бөглөх эсвэл шинэ хэл сурах нь тархины хөгшрөлтийн явцыг илүү удаашруулдаг ажээ.

Г.Сонор

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …