Нийслэлийн 55-р тусгай дунд сургуулийн сурагчдын шинэ жилийн сүлд модны баяр боллоо. 55-р сургуулийн захирал Ч.Ганбилэг ”Хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, угтах ондоо эрүүл энх байж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөн” үг хэлж шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээв.
Баяр дээр “Мавангүй”, “Есөн үе”, “Сод хангарьд”ХХК -ний төлөөллүүд ирж 250 сурагчдад бэлэг гардуулан өгөв. Тэд үндэсний чанартай бүтээгдэхүүнийг хүүхдийн нас насанд тохируулан бэлдсэнээс гадна хүүхэд бүрт утааны маск дагалдуулан өглөө, Дашрамд хэлэхэд эдгээр компаниуд 55-р сургуулийн сурагчдыг гурав дахь жилдээ баярлууллаа.
Мөн энэ үеэр Отгонтэнгэр Их сургуулийн хууль зүйн ангийн оюутнууд шилдэг 40 сурагчдад гарын бэлэг гардуулж, Гэрэлт нийгэмлэгийн найзуудын групп, АШУҮИС-ийн 620-р хэсгийн оюутнууд зорилтод бүлгийн сурагчдад гэнэтийн бэлэг барьсан байна.
Хүүхдийн төлөө сайн сайхан үйлс хийж тэдэнд эрч хүч урам зориг хайрласан “Мавангүй”, “Есөн үе”, “Сод хангарьд” компанийн хамт олон болон бусад хувь хүн, байгууллагуудад сургуулийн захиргаа, багш ажилчид, эцэг эхчүүдийн зүгээс талархал илэрхийлье.