Монголчууд жагсах эрхээ эдэлж сурч байна…

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаалыг өчигдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Өчигдөр болсон жагсаалын 10 сайн зүйлийг хүргэж хүргэж байна.

1. ЭРҮҮЛ ЖАГСААЛ: Цагдаа нар иргэдийг архи уусан эсэхийг шалгаж оруулсан.

2.АЮУЛГҮЙ ЖАГСААЛ:Жагсагчид хууль хүчний байгууллагууд анх удаагаа хамтран ажиллаж хамгаалалтын хашаа босгож аюулгүй байдлыг анхаарсан.

3. СЭТГЭЛТЭЙ ЖАГСААЛ: Тэсгэм хүйтэнд даарсан нэгэндээ сайн дураараа халуун цай, аарц барьж ирсэн иргэд нэлээдгүй байлаа.

4. ХАЛАМЖТАЙ ЖАГСААЛ: Зохион байгуулагчид өндөр настан, эмэгтэйчүүдийг зогсоолд байршуулсан автобус, машинуудад оруулж дулаацуулан халамжилсан.

5. ЗАЛУУСЫН ЖАГСААЛ: Өмнөх жагсаалуудаас илүү их залуучууд оролцсон жагсаал болов. Бүр гэр бүлээрээ өлгийтэй хүүхдээ хүртэл авч иржээ.

6. СОЁЛТОЙ ЖАГСААЛ: Жагсаал дууссаны дараа хог, тамхины ишээ хүртэл түүж цэвэрлэсэн соёлтой жагсаал болов.

7. ҮНДСЭРХЭГ ЖАГСААЛ: Олон иргэд үндэсний хувцастай ирсэн байв. Жагсаалын төгсгөлд жагсагчид бүгд төрийн ордныг тойрч Их Эзэн Чингис Хааныхаа хөшөөнд өвдөг сөгдөж мөргөв.

8. ТАЛЦАЛГҮЙ ЖАГСААЛ: Анх удаа намчирхал талцалгүй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, хууль хүчний байгууллагууд нэгдэв.

9. ОДУУДЫН ЖАГСААЛ: Жагсагчдийн дунд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Д.Дагвадорж, Т.Дэлгэрмөрөн, МС Ариука, тэргүүтэй олон эрхмүүд сэтгэлээрээ ирсэн байв.

10. ОЛУУЛАА ЖАГСААЛ: Идэр есийн хүйтэнд, ид ажлын өдөр, ажлын цагаар 30,000 гаруй хүн цугласан эв нэгдлийн жагсаал боллоо.

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …