Хүүхдийн ордны баруун уулзварт гарсан авто ослын улмаас нэг хүн амиа алджээ

Энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт ноцтой зам тээрийн осол гарчээ.

Хэргийг тодруулбал, тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл гэрэл дохион дээр зогсож байсан хоёр тээврийн хэрэгслийн дундуур шүргэн гарч, хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөж зогссон байна. Ослын улмаас нэг хүний амь нас эрсдэж, нэг хүн бэртжээ.Одоогоор ослыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа аж.

Нийт жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хамгаалах бүсээ зүүх, эгнээ байраа зөв эзлэх, гэрэл дохио зөрчихгүй, хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …