”Мөнх ундрам хүнс” ХХК ГРАНПРИ шагнал хүртлээ

Дархан-Уул аймагт уламжлал болгон 21 дэх жилдээ зохион байгуулсан “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаанд “Мөнх ундрам хүнс” ХХК амжилттай оролцож,””ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ”” шагналын эзэн болсон байна. Тус компанийн зүгээс баг хамт олон, хэрэглэгчдэдээ дараах талархлыг илэрхийллээ.

 “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож ””ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ””-ээр шалгарсан хамт олондоо баяр хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бидний ажил үйлсийг дэмжиж байдаг хэрэглэгчид, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, МҮХАҮТ Дархан салбарын хамт олонд талархлаа илэрхийлье. Айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх шороон шарагчин гахай жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …