Өмгөөллийн тухай хууль батлах тухай яриа ид яригдаж буй энэ цаг үед Өмгөөлөгчдийн холбооны талаарх таагүй мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нь өөрийн твитер хаягтаа “Өмгөөлөгчдийн нэрээр их хэмжээний өр тавьчихсан цөөн хэдэн хүн дөрвөн жилийн өмнөөс Хуульчдын холбоог татан буулгаж, өөрсдийн хуучин байгууллагаа байгуулах замаар хуульчдын татвараар өрөө дарахаар санаархаж байна. Хулгай, хуйвалдаанаас өөр бодлогогүй энэ өдрүүдэд гүйцэлдүүлэх шинжтэй” гэж бичсэн юм.
Тэгвэл сайд асангийн хэлсэн шиг өмгөөлөгчдийн нэрийг ашиглаж, бусдад их хэмжээний өр шир тавьсан хүн нь чухам хэн бэ гэдэг асуултын хариулыг олохыг хичээн цөөнгүй байгууллага руу цтас цохисон юм.. “Монгол даатгал” компаниас өгсөн мэдээллээр Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь “Монгол даатгал” компаниас худалдаж авсан оффисын талбайн төлбөрөө төлөлгүй бүхэл бүтэн 12 жил луу унжжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, “Гранд оффис” цогцолборын 15 давхрын нийт 308.2 м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөхийг Монголын Өмгөөлөгчдийн холбоо худалдан авахаар 2007 оны есдүгээр сарын 11-ний өдөр Жигүүр гранд групп ХХК-тай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан байна. Үл хөдлөхийг өөрийн нэр дээр худалдан авсан гэрээг тус оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нь байгуулахдаа хамтын ажиллагааны гэрээг Монгол даатгал ХХК-тай мөн байгуулсан байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу