Таксигаар үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийг дээрэмддэг этгээдүүдийг илрүүллээ

Эрүүгийн цагдаагийн алба хаагчид эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр илрүүлжээ. Тодруулбал, 20-25 насны хоёр этгээд шөнийн цагаар таксинд явж байхдаа ганцаараа яваа эмэгтэйчүүдийг хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэлийг дээрэмддэг байсан аж.

Тухайн этгээдүүд нь машиныхаа багажаас гарч ирэн эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, дээрэм хийдэг байжээ. Иймд охид, эмэгтэйчүүд шөнө оройн цагаар архи баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийг ЭЦА-нд хандахыг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …