Ер нь ямар нэгэн байдлаар үсийг уртасгах өнгийг нь сэргээх гээд элдэв эм бэлдмэл, ам дамжсан арга хэрэглэх нь буруу юм. Хүн үсээ зөв арчилж чадвал үс аяндаа ургаж өнгө нь сэргэдэг байна.
Ингээд та бүхэндээ үсээ хэрхэн зөв арчлах энгийн зааварчилгааг өгөе.
1.Үсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж байгаарай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учраас үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ өнгийг алдуулдаг. Крантны усыг саванд хийж тавиад хонуулаад, буцалгаж зөөллөж хэрэглэж болдог.
2.Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг ганга өвсний ханд, халгайн хандаар угаахад уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэнэ. Бас өнгийг сэргээж гоёмсог харагдуулдаг. Бас байхуу цай үсний өнгийг сэргээж өгдөг сайн талтай гэгддэг.
3.Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж байгаарай. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог муу талтай. Үсээ цэвэр, хуурай алчуураар арчаад 5-10 минут алчуураар орооход гэмгүй.
4.Нойтон байхад нь үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг. Үсний сэнс, хайч, индүүг хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй. Учир нь үсний өнгийг алдуулж хуурайшуулдаг.
5.Мөн үсэндээ тэжээл өгөхийн тулд сард нэг удаа өндөгний шарыг халбага наранцэцгийн тостой хутгаж хуйхандаа сайтар түрхээд. 10-15 минутын дараа үсээ угаана. Ингэснээр үс тань тэжээл авдаг. Мөн шампунь сонгохдоо өөрийн үсэнд таарсан зөв сонголтыг хийж, тэжээл өгдөг шампуниуд хэрэглэж байж болно.
О.Рана