С.Мөнхбаясгалан экс Ерөнхийлөгчид татгалсан хариу өгчээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ өчигдөр  өөрийн цахим хуудсаараа дамжуулж С.Мөнхбаясгаланд хүргүүлсэн. Учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх экс Ерөнхийлөгчийн явуулгаар шударга бусын хонгилд орж, хэлмэгдсэн гэдгээ ярьсан юм. Иймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ нэвтрүүлэгт орж хариу тайлбар өгөхийг хүссэн.

Гэтэл сэтгүүлч С.Мөнхбаясгалан экс Ерөнхийлөгчид татгалсан хариу өгчээ. Тэрбээр “Үзэгчид таныг 30 жил “хошгируулсан” гээд дургүй байна шүү. Харин та ” 3 сая инээд” шоу нэвтрүүлэгт орвол илүү зохимжтой” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичсэн байна.


Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …