Ц.Нямдорж: Б.Отгонбаатарыг бурхны оронд одсоны дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хэвлэл мэдээллийнхэн 120 хүний багтаамжтай Иргэний танхимд бичлэгийг үзсэн. Бичлэг үзэж дууссаны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд бичлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж”Сая та бүхэн эрүүдэн шүүсэн бичлэг үзсэн. Би өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлээс уучлал гуйсан. Одоо гэртэйгээ шатаж нас барсан Б.Отгонбаатарын гэр бүлээс уучлал гуйж байна. Б.Отгонбаатарын ах хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Надад гомдсон тухай.

Одоо энэ хүмүүс Эрдэнэтэд амьдрахад маш хүнд болсон. Нас барсан Б.Отгонбаатарын ээж өндөр настай хүн бий. Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа гуай 70 гарсан хүн бий. Энэ хүн хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийсэн. Т.Чимэгээгийн ээж 80 хүрсэн хөгшин бий. Энэ хөгшин шөнөжингөө унтахгүй, хөрвөөж хонож байгаа тухай мэдээлэл ирж байна. Энэ настай гурван хөгшин маш их зовж байгаа юм даа.

“Паар” хочит Б.Отгонбаатарыг бурхны оронд одсоны дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг. Тэр гэрч “1998 онд Ц.Амгаланбаатар ах бид гурав хамт ууж байтал Ц. Амгаланбаатар ах хот орж, захиалагч нараас мөнгө авсан гээд өврөөсөө багсайсан мөнгө гаргаж ирсэн. Тэрнээсээ хүүхдүүдэд нь мөнгө тараасан” гэж ярьсан байдаг. Гэтэл талийгаач залуугийн том охин 1999 онд, удаах нь 2001 онд төрсөн байгаа юм. Ингээд худлаа нь нотлогдож байна.

2015 оны гуравдугаар сарын 31-нд Б.Содномдаржаад эрүү үүсгэж, 30 хоногийн дараа Т.Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ингээд наймдугаар сард тэднийг хорьж, есдүгээр сард асуудал шүүхээр орсон. Тэднийг Ганц худгийн хамгийн чанга дэглэмд хорьсон. Шүүхийн шийдвэр гарсны дараа прокурор тэдэнтэй хэнийг ч уулзуулж болохгүй гэсэн бичиг өгсөн. Хуулиараа бол шүүхээр шийтгүүлсэн хүнтэй уулзахад зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг.

Б.Хурц, Г.Эрдэнэбат нар аль аль нь шалгагдах ёстой. Энэ хоёр хүн гардаж энэ бүхнийг зохион байгуулсан. Б.Булганы хувьд би ч ойлгохоо байсан.

Хохирогч байснаа, сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдож байхдаа энэ хүмүүсийг алуурчин биш гэдгийг хэлсэн. Ингээд Б.Булганыг шүүх хуралд оруулахгүй, дээр үед өгсөн ам зургаар нь шийтгэсэн.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …