АН-ынхан жагсаалдаа 100-аас дээш хүн хамруулсан үүртээ 1 сая төгрөг амлаж байна

Ардчилсан намынхан энэ сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбайд түмэн олныг мөнгөөр даллаж сүр дуулиантай жагсаал хийнэ гэнэ. Жагсаалын нэр нь “ОНЦ ИХ ХУРАЛДАЙ”.  Жинхэнэ төлбөрт жагсаал гэдгийн утга агуулгыг ил цагаан зарлан тэд жагсах зорилгоо Их хурлын төлөөлөгчдийнхөө улс төрийн идэвхийг нөгөө талаараа хийморь, лундааг нь сэргээх гэж төв талбайдаа түмэн олныг мөнгөөр даллаж байгаа бололтой.

Жагсаалд АН-ын 32 үүр тус бүрээс 100-аас дээш хүнийг хамруулах үүрэг даалгавар өгөгдсөн юм байна. Тодруулбал 32 үүрийнхээ дунд оролцооны уралдаан зарлаж эхний гурван байрыг шалгаруулах гэнэ. Тэргүүлсэн буюу 100-аас дээш хамгийн олон хүнийг хамруулсан үүрийг 1 сая төгрөгөөр, удаах байрыг 750 мянган төгрөг, 3-р байрыг 500 мянган төгрөгөөр тус бүр шагнаж урамшуулна гэжээ. Мөн 2020 оны сонгуульдаа ухуулагч, шадар туслахаар ажиллах 50 хүнийг шалгаруулж, тэднийг тус бүр нэг хүн дагуулж жагсаалд оролцох үүрэг өгсөн бөгөөд 50 ухуулагч, шадар туслахуудаа “Их тамир” амралтад хоёр  өдөр үнэгүй амраах амлалтыг ч өгсөн байна. 

Аливаа жагсаал цуглаанд иргэд итгэл үнэмшлээрээ оролцдог. Мөн өөрсдийн эрх ашиг буюу үр хойч, ирээдүйнхээ төлөө, шударга ёсны төлөө нэгдэж жагсдаг. Гэтэл АН-ынхан мөнгөөр төв талбайд иргэдийг жагсаалд уриалан дуудаж ил цагаандаа гарав. Өөрөөр хэлбэл жинхэнэ төлбөрт жагсаалд ард олон энэ сарын 5-нд АН-ын дуудлагаар ирэх бололтой.
Энэ сарын 7-ны өдөр Ардчилсан намын баярын өдөр тохиох бөгөөд баярын арга хэмжээ нь төлбөртэй жагсаалаар эхэлж үндэсний бөхийн барилдаанаар дуусах хөтөлбөртэй байна.

 

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …