Ираний эрдэмтэд нэгэн судалгаа хийжээ. Энэхүү судалгааны үр дүнд хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдгийг олж тогтоосон байна. Хүмүүсийн уудаг халуун цай ихэвчлэн 70 болон түүнээс дээш хэмийн халуунтай байдаг бөгөөд барууны орны хүмүүсийг бодвол Ази хүмүүс цайг халуунаар нь их уудаг аж. Харин Европчуудын хувьд цай кофен дээрээ сүү нэмэх ч юмуу ямар нэгэн аргаар цайгаа бүлээсгэж уудаг юм байна.
Жил бүр улаан хоолойн рак буюу хорт хавдраар дэлхий даяар 500 мянган хүн амиа алддаг гэсэн тоо бий. Үүний олон хүн улаан хоолойн хорт хавдар тусч байгаагийн гол шалтгаан нь архи, тамхи хэрэглэхээс болж байгаа гэж эрдэмтэд өгүүлж байгаа юм. Харин хоёрдогч эх үүсвэрээр хав халуун унд уух хэвшил нөлөөлж байна.
Эрдэмтэд нэг газар амьдардаг 570 гаруй хүнээс судалгаа авахад 300 гаруй нь улаан хоолойны хорт хавдар тусах магадлалтай хэмээн оношлогдсон байна. Мөн бүгдээрээ л цайг халуунаар нь уух дуртай хүмүүс байсан ажээ.
65 болон түүнээс бага градустай бүлээн цай уувал 65-69 градусын халуун цай уусантай харьцуулахад улаан хоолойн хорт хавдар тусах магадлал хоёр дахин багасдаг байна. Харин 70 болон түүнээс дээш градустай хав халуун цай ууснаар энэхүү төрлийн хорт хавдар тусах магадлал найм дахин ихэсдэг ажээ. Мөн цайг аягалснаас хойш хоёр минутын дараа уух нь дөрвөөс таван минутын дараа уусантай харьцуулахад хорт хавдар үүсэх магадлалыг тав дахин нэмэгдүүлдэг юм байна шүү.
Бүсгүй та яг одооноос халуун цай битгий уугаарай. Харин цайгаа бүлээн эсвэл халуун бүлээнээр нь ууж байгаарай.