“Дэлхийн бяцхан од”-оор тодорсон Г. Сарангоо эх орондоо ирлээ


Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний тайзнаа Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан “Дэлхийн бяцхан од-“Little Star of the World” Г. Сарангоо өнөөдөр /2019.04.30/ эх орондоо ирлээ.

Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Дэлхийн бяцхан од -“Little Star of the World”шагналыг хүртэж, “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн болсон юм.

Дэлхийн бяцхан од Г. Сарангоо: Би таван настай, Баянгол дүүргийн 98-р цэцэрлэгт сурдаг. Бяцхан мисс клубт суралцдаг. “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний “Дэлхийн бяцхан од ”шагналыг хүртэж, “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн болсондоо маш их баяртай байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 

Бяцхан мисс Гансүхийн Сарангоо нь “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”- шагналыг хүртсэнээр ирэх долдугаар сард зохиогдох Хүүхдийн соёл урлагийн их наадамд оролцох эрхийн эзнээр давхар шагнагджээ. Дэлхий Бяцхан од  Г.Сарангоо охины Хүүхдийн соёл урлагийн их наадамд оролцох  зардлыг “Best Princess of the World” холбооноос 100 хувь төлнө. Энэ нь анхны тохиолдол аж.

Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестивальд болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээнд “Бяцхан мисс Олон Улсын Хүүхдийн байгууллага”, “Мисс Монголия” аялал жуулчлалын холбоо нарын авьяаслаг бяцхан миссүүд гурав дахь жилдээ амжилттай оролцжээ.

Дэлхийн бяцхан од Г.Сарангоог Чингис хаан нисэх буудал дээр буудахад “Дэлхийн бяцхан мисс-2017,2018” тэмцээний титмийн эзэн Ц. Мичидмаа, М. Ану болон гэр бүл, найз нөхөд нь тосон авч хүндэтгэл үзүүллээ.

 

Г.Нараа

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …