АН:Талийгаачийг өндрөөс унаж амиа алдсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2019.05.20/ Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Баасан гаригт Төрийн ордонд зуурдаар нас барсантай холбоотой мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:Тавдугаар сарын 17-нд 19:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан цочирдом хэрэг боллоо.Гаднын нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй байна. Өнгөрсөн онд гадаад улсад иж бүрэн шинжилгээ хийлгэхэд эрүүл гэсэн хариу гарсан байдаг.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна. Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад зүрх нь хаагдсан гэх мэтээр янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурдтай тархаж байна. Үйл явдал шатны ойр болоогүй. Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй гэж байгаа.

Хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүн нь С.Эрдэнэ гэх мэт худал мэдээлэл тарж байгаа. Тийм зүйл болоогүй. Хамгийн сүүлд уулзсан хүн нь тодорхой болсон. Үүнийг хууль, хяналтын байгууллагууд тодруулж байгаа. Талийгаачийн нас барсан шалтгааныг гаднын нөлөөтэй байж болзошгүй гэж харж байгаа. Шат болон гонхны хооронд нэлээд зайтай. Хүн өөрөө унах боломжгүй” гэлээ.

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …