Цагтаа “тэрбумтан өмгөөлөгч” хэмээн бичүүлж явсан, өөрийнх нь хэлдгээр бол гүтгүүлж явсан Г.Батбаяр ойрдоо нэг л “гундуу”, орцны гадаа аахар, шаахар хэрүүл, маргаан хийж явдаг л болсон байна.
Гэтэл Г.Батбаяр чинь ийм хүн байгаагүй юм шүү. Цагтаа хятадын компанид өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, тэрбум гаруй төгрөгийн хөлс авч, түүнээсээ 108 сая төгрөгийн татвар төлж, нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр хүртэл шалгарч, энэ тухайгаа хэвлэлийн хуудсаар магтан бичүүлж, эрэлт хэрэгцээ ихтэй нэгэн байв.
Гэвч одоо Г.Батбаярт итгэж энэ хэмжээний хөлс төлж, өмгөөллийн үйлчилгээ авах хүн, аж ахуйн нэгж, гадны байгууллага олдохоо больжээ. “Муу эр дайнд хөөрнө” гэдэг чинь энэ шүү дээ. Одоо юун тэрбум төгрөгийн орлого олох вэ. Үнэгүй үйлчилгээ үзүүлээд л, телевизийн сувгаар “өөрийгөө зарчих” гээд л элдэв хууль тайлбарлаад л сууж байдаг болсон байна.
Энэ бүгдийн учир шалтгаан цалгиж явахдаа олон үйлчлүүлэгчийнхээ итгэлийг алдсантай холбоотой юм. Бүр тэрбум гаруй төгрөг төлж өмгөөллийн үйлчилгээ авч байсан хятадын компани нь ч хүртэл Г.Батбаяраас татгалзаж, “бидэнтэй энэ хүн ямар ч холбоогүй шүү” гэж мэдэгдсэн байгаа юм.
Бодвол өмгөөлөгч маань хятад үйлчлүүлэгчийнхээ итгэлийг ч бас алдаж дээ. Хуульчдийн холбоо нь нэр хүндгүй болсон Г.Батбаярын хүмүүсээ эгнээсээ хасч, цэвэрлэгээ хийх цаг болсон. Хүн хүртэл бохир цусаа сэлбэж эрүүлждэг цаг үе тохиож байхад олон мянган хуульчдын нэр хүндийг унагаж, орцны гадаа зодоон хийхээс хэтрэхгүй болсон өмгөөлөгч Г.Батбаяр мэтийг явуулах хэрэгтэй.
Үгүй бол зөвхөн Монголдоо биш хил даван хүн хульхидаад эцэстээ гологдож, монголын хуульчдын нэр хүндийг шороотой хутгаж дуусгах нь байна шүү.
А.АЮУШ