АН-ын дарга С.Эрдэнийг сайшаалаас илүү тааламжгүй муу нэр л ихэнхдээ дагалддаг. Тэрээр Монголын төрд зүтгэсэн олон жилийн хугацаандаа ард түмний сайн сайхан, улсын эрх ашгийн төлөө ажиллаж байгаагүй гэдэг нь нуух аргагүй үнэн. Үүнийгээ ч саяхан төв талбайд АН-ын нэрийг барьж хийсэн жагсаалаараа баталсан юм. Энэхүү жагсаал нь У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах нэрийн дор өөрийн халаас нэгт нөхдөө хамгаалж их хэмжээний мөнгө зарцуулан байж намынхаа хүмүүсийг дагалдуулагчдын хамтаар жагсаал нэрийн дор цуглуулсан харагдав.
Эх сурвалжаас авсан мэдээллээр С.Эрдэнэ, сахал Эрдэнэбилэг болон хамсаатнуудыг нь хамгаалан нэг иргэнд 30 мянган төгрөг төлж жагсаалд дуудсан гэлцэж байгаа. Үнэхээр ард түмнийхээ эрх ашгийн төлөө тэмцэж байсан бол шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж буй эрх баригч намын засгийн газрыг огцруулна гэх уриа лоозонтой жагсаал илүүц байсан бөгөөд мөнгө өгсөн өгөөгүй ард түмэн шударга үнэний төлөө өөрсдийн эрх ашгийн төлөө жагсаалд ирэх нь ойлгомжтой. Нөгөөтээгүүр эх оронч шударга улс төрч байсан бол шударга үнэний төлөө ажиллана хэмээсэн У.Хүрэлсүхийн засгийн газрыг хоёр гар, хоёр хөлөө өргөн дэмжиж, хамтраад улсын хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой байлаа.
Харамсалтай нь муу бүхэнд хутгалдсан бохир улс төрч гэгддэг тэрээр өөрийн ашиг сонирхлын төлөө тууштай улс төр хийсээр явна. Түүний хийсэн луйвар,авилгуудыг Монголын ард түмэн хэлүүлэлтгүй мэднэ. Гэтэл өнөөдөр монгол улсад шударга шүүх, хуулийн систем ажиллаж чадахгүйн уршгаар С.Эрдэнэ эрх чөлөөтэй өндөрт ниссээр явна. Хэрэв зээ шударга ёс үйлчилдэг байсан бол тэрээр өнөөдөр муу муухай чимгүүдээ шалгуулж аавын хаалга татах байсан ч юм билүү…
АН-ын залуус, гишүүд нь С.Эрдэнийг огцруулах үндэслэлүүд гаргаж шаардлага хүргүүлсэн ч “МАНАН- МАФ”-ын гар хөлүүд нь хамгаалаад гарна хэмээн сахал Эрдэнэбилэгийнхээ далбаан дор нуугдаж явна. “МАНАН”-г хамгаалахгүй бол түүний хийсэн бохир бүхэн мэдээж илрэх учир ил цагаан тэднийг цээжээрээ хамгаалахаас өөр сонголт С.Эрдэнэд үлдээгүй бололтой.