Амаржаргал: Нарантуулын ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа, гадуур худал мэдээлэл яваад байна

tuul0827Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд “Нарантуул” олон улсын худалдааны төвд гал гарсаны улмаас  нэг хүн алтан амиа алдаж 400 гариу түрээслэгч хамаг бараагаа шатаалгаж хохирсон.

Гэсэн ч түрээслэгчид маш ухаалагаар хандаж хамгийн эхэнд ажлын байраа авч үлдэхийг нэн тэргүүнд тавьж байсан.

Шатсан өдрийн эхнээс л галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн бөгөөд гадуур ажлын хэсгийн дүгнэлт гарсан гэх мэдээлэл яваад байгаа билээ.

Ингээд Нарантуул худалдааны төвийн түрээслэгч нарын хэвлэлийн төлөөлөгч Амаржаргалаас ажлын хэсгийн дүгнэлт бүрэн гарсан эсэх талаар тодруулахад, “ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа гадуур дүгнэлт гарсан гэх худал мэдээлэл яваад байна” гэлээ.

Тэгэхлээр сайт болон сонин хэвлэлүүдээр ажлын хэсгийн дүгнэлт гарсан, хохирлийн хэмжээ 12 тэрбум 300 сая төгрөг  гэсэн нь худал мэдээлэл болж таарлаа.

Харин тус худалдааны төвийн босс Ш.Сайхансамбуу Наран туул худалдааны төв шатсан хэргийг  “Зохион байгуулалттай хийсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзсээр байгаа билээ. Одоохондоо ажлын хэсгийн дүгнэлт  гараагүй байгаа юм байна.

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …