“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 74362 хүүхэд хамрагджээ

Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 74362 хүүхэд хамрагджээ. Үзлэгт хамрагдсан хүүхдийн тоо өмнөх долоо хоногоос 6845-аар нэмэгдсэн байна. Нийт хүүхдээс 347378 шүдэнд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан бол 3210 хүүхдийн шүд эрүүл байжээ.


Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …