Гадаа хэдий нь хүйтэн салхи үлээж, өвлийн жихүүн өдрүүд ирсэнийг дохиолон сануулж байна. Харамсалтай нь охид, бүсгүйчүүд маань гоё сайхан харагдах гэсэн тэнэгхэн бодлоосоо болоод доороосоо даарч элдэв өвчин тэр дундаа давсагны үрэвсэл тусах нь ихэсдэг билээ.
Тиймээс эмэгтэйчүүд та бүхэндээ зориулан давсагны үрэвслийг гэрийн нөхцөлд маш хялбар аргаар хэрхэн эмчлэх зөвлөгөөг хүргэж байна. Анхааруулахад, заавал өвчин туссан хойноо биш урьдчилан дулаан хувцас өмсөж, өвчнөөс сэргийлэхийг сануулж байна.
Давсагны үрэвсэл гэж юу вэ? Давсагны үрэвсэл буюу цистит гэдэг нь шээсний замын цочмог үрэвсэлт өвчинд багтдаг давсагны салст бүрхэвчийн үрэвсэл юм. Эл эмгэг нь ихэвчлэн доороосоо даарснаас, хэт ядарснаас болон хувийн ариун цэврийг муу сахиснаас үүсдэг.
Шинж тэмдэг:
Цистит нь дотроо янз бүр байдаг ч онц нарийн судалгаа хийлгүйгээр хүн өөрөө шинж тэмдгээр нь тогтоох боломжтой гэж үздэг. Мэдээж үүнийхээ дараа эмнэлэгээр явж, лабораторийн илүү нарийн оношлогоо хийлгэх хэрэгтэй. Ингээд:
-Хэт ойр ойрхон шээх /Өдөрт дунджаар дөрвөн удаа хөнгөнөөр бие засахыг хэвийн гэж үзнэ/
-Шээс хүрсний дараа гарч байгаа шингэн нь бага хэмжээтэй
-Шээхээд өвдүүлэх
-Шөнө дөлөөр, эсвэл үүрээр барьж дийлэхээргүй хүчтэй шээс хүрэх
-Цавьны орчим эвгүй оргих, заримдаа өвдүүлэх
-Шээсний сүв агших
-Биеийн халуун халуун их бага хэмжээгээр байнга өндөр байх. /гэхдээ халуурахгүй ч байж болно/
-Шээс эвгүй үнэртэй болох, үнэр нь өөрчлөгдөх
-Шээс булингартай болох, мөн өнгө нь өөрчлөгдөх. Гэхдээ үүний шээсний өнгийг өөрчилдөг хүрэн манжин гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараах өөрчлөлттэй хутгаж болохгүй.
-Шээсний дараа цус дусах /ийм зүйл ажиглагдаж болно/
-Шээхэд хүндрэлтэй болох
-Шээсний сүвнээс идээт ялгадас гарч болзошгүй
-Гэдэсний доод хэсгээр битүү өвдөлт өгч болзошгүй
-Ууц нуруугаар байнга чилж өвдөж болзошгүй
-Сэтгэл таагүйтэж, түгшүүртэй болох.
Эдгээр шинж тэмдэг бүгд, эсвэл дийлэнх нь илэрсэн бол эртхэн шиг эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Үгүй бол нэлээд таагүй байдалд орж магадгүй. Итгэхгүй байгаа бол хурц цистит гэж юу байдгийг биеэрээ амссан хүмүүсээс асуугаад үзээрэй.
Эмчилгээ:
-Аяга бүлээн сүүнд хусны давирхайгаас 5-10 дусааж сайн хутгаад өдөрт 3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 1/3-ээр ууна. Курс эмчилгээ нь нэг сар.
-Шээхэд чинэрч өвддөг бол өргөст хэмхийн үрийг нунтаглаж, 2 цайны халбагыг стакан буцалсан усанд хийж зөөлөн гал дээр 15 минут чанаад гал дээр 30 минут идээшүүлнэ. Шүүсэн хандыг өдөрт 3 удаа юм идэхээсээ 30 минутын өмнө стаканы 1/3-ээр ууна. Курс эмчилгээ нь 45 өдөр.
-Доороосоо даарснаасаа давсаг өвдөх юм бол нэг хоолны халбага эгэл шарилж дээр 1 стакан ус хийж 15 минут буцалгана. 30 минут идээшүүлээд 100гр хөх тарианы гурил хийнэ. Ингэхэд нялцгай зуурмаг болдог бөгөөд үүнийгээ 1-2 өдөр давсаган тушаагаа тавина.
-Гурван толгой сармисыг жижиглэж дээр нь 300гр цагаан дарс хийгээд 15 минут зөөлөн гал дээр буцалгана. Унтахын өмнө үүнээс нэг хоолны халбагаар ууна.
Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис
Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com
Яаралтай тусламж
Шинжилгээ хийлгэж онош тавиулалгүйгээр өөрийгөө эмчлэх гэх нь аюултай тухай дээр дурдсан. Гэхдээ бодит амьдрал дээр гэв гэнэт хурц цистит хөдлөтөл эмч, эмнэлэг хүртэл нэг биш нэлээд хэдэн цаг, тэр бүү хэл өдөр явах тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй юм. Зөвхөн ийм тохиолдолд дараах арга хэмжээг авч болох юм. Эмийн сангаас Но-Шпа, Монурал / Фосфомицин /, Цистон авна.
-Но-Шпаг өдөртөө 2 ширхэгийг, шөнөдөө 1-2 ширхэийг 5-10 өдөр. Монурал уух өдрөө уулгүй алгасна.
-Цистоныг зааврын дагуу /заавар гадаад хэл дээр байгаад орчуулж мэдэхгүй бол эмийн санчаас зоволгүйгээр асууж байх хэрэгтэй./ Гэхдээ хурц өвдөлт өгч байгаа үед ууж болохгүй. Мөн Монуралыг уух өдрөө уулгүй алгасна.
-Монуралыг зөвхөн унтахын өмнө шөнө, хоол идэснээс 2-3 цагийн дараа, ходоод хоосон үед ууна. Унтахын өмнө шээж давсагаа суллана. Өдөрт нэг удаа, шөнө. Хоёр өдөр.
-Мөн салтаандаа халуун устай жин тавьж болно.
Ингээд /ийм дур мэдсэн зүйлийг зөвхөн эмчид үзүүлэх боломжгүй, аргагүй үед л хэрэглэж болохыг мартуузай/ байдал сайжирсан ч гэлээ эмчид заавал үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай. Ахин таагүй байдалд орохгүйн тулд өвчний цаад шалтгааныг нь дарах хэрэгтэй. Шалтгааныг нь илрүүлж, яаж дарахыг зөвхөн мэргэжлийн эмч л мэдэж байгаа.
103.мн