Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн есөн давхар барилгын ажлыг энэ сарын 28-нд албан ёсоор эхлүүллээ. 1987 онд зочид буудлын зориулалтаар барьж байгуулсан тус төвийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өнөөг хүртэл ашиглаж байгаа юм.
СХД-ийн 320 гаруй мянга орчим иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор Мэс засал, гэмтлийн тасаг, хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээний тасаг болон хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг шинээр нээгдэж, үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болох юм.
Стандартын шаардлага хангасан барилга байгууламж, дэвшилтэт технологи бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирч, тав тухтай орчинд шуурхай, хүртээмжтэй байдлаар иргэд, үйлчлүүлэгчид хүрч үйлчлэх зэрэг олон давуу талтай аж.
Өргөтгөлийн барилгын шав тавих хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа болон албаны зочид төлөөлөгчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Түлхүүр үгэрүүл мэнд
Санал болгох мэдээ
Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ
Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ. Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …