Нийгэмд буй ашиг сонирхлын зөрчил, авлига, шудрага бус байдлын эсрэг залуусын дуу хоолойг олон нийтэд хүргэх, үүсэж буй үр дагаваруудыг ил тод харуулах зорилгоор Монголын Залуучуудын Холбооны санаачлан Азийн хөгжлийн сан, USAID болон Номин Холдинг ХХК-ны дэмжлэгтэйгээр “Авлигын эсрэг” фото зургийн уралдаан зарлалаа.
Уралдаанд оролцогчид зургаа гар утас, мэргэжлийн аппарат гээд ямар ч төрлийн техник хэрэгслээр авах боломжтой аж.
Гэрэл зурагт тавигдах шаардлагын хувьд тухайн авсан гэрэл зураг хамгийн гол нь авлигын эсрэг үйл ажиллагаанд ашиглахыг зөвшөөрсөн байх, агуулга нь хэн нэгний нэр төрд халдсан байж болохгүй, нэг оролцогч дээд тал нь 2 зураг илгээх зэрэг шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй ажээ. Мөн уралдаанд оролцогчдод насны ангилал заагаагүй тул хүссэн хүн бүр оролцох боломжтой юм.
Шалгаруулалтын хувьд олон нийтийн саналаар шилдэг 10 оролцогч шалгаруулах бөгөөд үүнд 1 like дарвал 1 оноо, 1 share хийвэл 2 оноо мөн шүүгч нарын саналаар эхний 3 байрыг шилдэг 10 оролцогчоос сонгон шалгаруулана.
Шагналын сан: I байр- 1 500 000, II байр – 1 000 000 , III байр- 800 000, IV-X байр тус бүрт 100 000 төгрөгний ”Номин Холдинг” ХХК-ны бүх салбараас бараа худалдан авах эрхийн бичиг
Бүртгэл: 10-р сарын 22-ноос 11 сарын 10-ны хооронд хүлээн авах бөгөөд олон нийтэд хүргэж санал авах хугацаа нь 11 сарын 11-ээс 21-ны хооронд болох аж. Бүтээлээ явуулахдаа та хамгийн гол нь Facebook болон email хаяг утасны дугаараа хавсаргасан байх шаардлагатай бөгөөд материалаа event@myf.mn хаяг руу илгээгээрэй!