“Нийгмийг өөрчлөх боловсрол” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна

Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ны өдрийг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ийн Хүн амын сан, Олон Улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн 08-09 сард зохион байгуулдаг билээ.

Олон Улсад энэ жил Залуучуудын хөгжлийн сарыг “Нийгмийг өөрчлөх боловсрол” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Залуучуудын хөгжлийн сарыг тохиолдуулан зохион байгуулсан томоохон ажлын нэг бол Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын эвсэлтэй хамтран 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн White Rock event hall-д зохион байгуулсан залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны сайн туршлагуудыг түгээн, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгэм, сайн дурын байгууллагууд, залуучуудын олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” залуучуудын хөгжлийн үндэсний тавдугаар чуулган юм.

 

Тус чуулган нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй залуучууд оролцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Учрал нар илтгэл тавьж, чуулганд оролцсон залуучуудтай холбогдох асуудлуудын хүрээнд ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөдөлмөрлөх, амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх зорилгоор “10 санаачилга – 10 ажил” үйл ажиллагааг орон даяар буюу 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна.

Тухайлбал:

  • Залуу гэр бүлд хандсан эерэг сэтгэгдэл, санал санаачилгыг дэмжих, залуучуудын оролцоотойгоор цахим орчныг эерэг болгох зорилготой “1 санаачилга-1 эерэг мэдээ”, “Залуусын дуу хоолой” аянууд,
  • Залуучуудад ээлтэй үйлчилгээ үзүүлдэг, тэдний хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, залуу гэр бүлийг дэмждэг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих, сурталчлах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Залууст ээлтэй үйлчилгээ” аянууд,
  • Залуучуудын сайн дурын ажил, нийгмийн оролцоог дэмжих, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдол, хог хаягдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гүйе!, Түүе!” аян,
  • Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ардын өв уламжлалыг сурталчлах зорилгоор орой бүр хүүхдүүддээ үлгэр унших, түүний ач холбогдлыг сурталчлах зорилгоор “Үлгэрч аав ээж” аяныг өрнүүлж байна гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …