БНХАУ-ын 700 гаруй иргэнийг саатуулан, шалгаж эхэллээ

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Тодруулбал өчигдөр СБД-т байрлах “UNION building”, БЗД-т байрлах “Амар”, “Ориентал”, БГД-т байрлах “Кентавр” зочид буудлаас БНХАУ-ын нийт 700 гаруй иргэнийг баривчлан 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер хураан авчээ.


Уг хэргийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг ” Тагнуулын болон Цагдаагийн Ерөнхий газар ажиллаж байна. Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй. Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн тул прокурорын хяналт дор ажиллагаа явагдаж байна” гэжээ.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …