“Юнивишн” интернетийн хурдаа нэмсэн нь үнэн үү

Монголд анх удаа IPTV, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан “Юнивишн” компани интернетийн хурдаа 10 дахин нэмсэн тухай мэдээлэл өчигдрөөс эхлэн цацаад байгаа билээ. Харин хэрэглэгчдийн хувьд энэ талаар үнэн эсэхэд эргэлзсэн тухай тайлбарыг сошиал орчинд илэрхийлээд байгаа юм.

Харин энэ талаарх мэдээллийг баталгаажуулахаар Юнивишн компанийн лавлах руу холбогдон тодрууллаа.

-Сайн байна уу, танай компани интернетийн хурдаа 10 дахин нэмсэн гэдэг үнэн үү ?

“Манай байгууллага өрхийн интернет хурдаа 10 дахин нэмсэн нь үнэн. Зарим багцын хувьд 20 дахин нэмэгдсэн байгаа.

Интернетийн хурд нэмсэн нь бүх багцад хамаарах уу?

Гагцхүү S багцын хэрэглэгчдийнх нэмэгдээгүй бөгөөд тухайн багцын хэрэглэгчид маань 3000 төгрөг төлөөд багцаа ахиулаад 10 дахин нэмэгдсэн хурдаар интернетээ ашиглах боломжтой” гэж хариуллаа.

Үргэлжлүүлэн үнэ нэмэгдсэн эсэх талаар тодруулахад:

-Багц ингэж шинэчлэгдсэнээр үнэд ямар нэгэн өөрчлөлт орсон болов уу?

“Интернетийн хурд 10-20 дахин нэмэгдсэн хэдий ч багцын үнэд ямар ч өөрчлөлт ороогүй. Харин S багцын хэрэглэгчид л багцаа ахиулахад 3000 төгрөг төлж байгаа”

Интернетийн хурд автоматаар нэмэгдэх үү эсвэл хэрэглэгчээс ямар нэгэн зүйл хийх шаардлагатай юу?

Интернетийн хурд нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглэгч заавал салбар дээр биеэрээ ирж гэрээгээ шинэчлэх шаардлагатай. Ингэж байж л шинэчлэгдсэн хурдаар интернетээ ашиглах боломжтой. Тэгэхээр хэрэглэгч та өөрт ойр байрлах салбарт хандан заавал гэрээгээ шинэчлэх шаардлагатай. Хуучин гэрээг авчрах шаардлагагүй, иргэний үнэмлэхтэйгээ байхад л болно.

zaluucom.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …