“Даян” нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын VI багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км зайд “Даян” нууранд 10 тонн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт 2019 оны арванхоёрдугаар сарын 1-нд ирүүлсэн. Дуудлагын дагуу аймгийн  Онцгой байдлын газар болон орон нутгийн 54 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, машинтай нууранд живсэн нэг хүний цогцсыг гаргаж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн юм. 

Харин  2020 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр нуурын мөс зузаарч нэг метр хүрсэн тул автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлжээ.

Тус ажиллагааг Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан  нийт 38 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр явуулж, 10 тонн ачаатай автомашиныг татаж гарган, эзэнд нь хүлээлгэн өглөө. 

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …