Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярын гэм бурууг шүүх л тогтооно

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яг одоо хаалттай хэлэлцэж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр” Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг шүүх л тогтооно. Одоогийн нөхцөл байдлын хувьд яллах,  цагаатгах нотлох баримтууд л цуглагдаж байгаа. Мөрдөх байгууллагуудад саад учирч байна. Энэ тухай би УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал дээр тодорхой ярьсан. Нотлох баримт үгүйсгэгдэх, зарим нэг шалгах ажиллагаанууд устаж үгүй болох ийм сөрөг талтай “гэв.

http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …