Жүжигчин Г.Ундармаа найм дахь эмнэлгээ тохижуулан хүлээлгэн өглөө

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг засварлаж, тохижуулах төслийг М-Си-Эс Групп 300 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлж, “Итгэлийн танхим” ТББ гурван сарын хугацаанд бүрэн гүйцэтгэж, өчигдөр хүлээлгэн өглөө.

Энэхүү төслийг тус тасгийн хамт олон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн хүрээнд санаачилсныг М-Си-Эс Групп дэмжиж, жүжигчин Г. Ундармаатай хамтран хэрэгжүүлжээ.

Жүжигчин Г.Ундармаа өмнө нь Улаанбаатар хотод долоон эмнэлэг тохижуулж байжээ. Тэрээр орон нутагт тохижуулсан анхны эмнэлгийн төслөө хүлээлгэн өгөхдөө,  “Өмнөх төслүүдийн санхүүжилтийг би өөрөө бүрдүүлдэг байсан бол энэ удаа М-Си-Эс Групп 100 хувь санхүүжүүлснээр хүн, хүч, хөрөнгө мөнгөний хувьд хүндрэлгүй, ажил хурдан шуурхай, сайхан бүтлээ.

 М-Си-Эс группийн захирлууд болох Ж.Од болон Ж.Оджаргалын эцэг Б.Жамбалжамц, эх Д.Бадамжав нар 1964-1969 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тасгийн эрхлэгч, эмнэлгийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Аав, ээжийнхээ ажиллаж байсан эмнэлгийг ийм сайхан болгон засварлаж, тохижуулах үйлсийг дэмжсэн Ж.Оджаргал захиралд нийт Баянхонгорчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье” гэлээ.

Аймгийн хэмжээнд өвчлөлийн болон осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тус тасгаар 2019 онд 5800 хүн үйлчлүүлжээ.

Тус эмнэлгийн удирдлага, хамт олны зүгээс ийнхүү тасгийг засварлан тохижуулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлж өгсөнд талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Д.Өлзийсайхан, “Засвар, тохижилтын ажил хийгдсэнээр манай тасгийн зохион байгуулалт, үйлчилгээний урсгал аймгийн Нэгдсэн эмнэлгүүдийн хэмжээнд жишиг болохуйц өндөр түвшинд хүрч, үйлчилгээний орчин нөхцөл сайжирснаар өвчтөнүүдийн сэтгэл санаа, ажиллагсдын ажлын чанар, бүтээмжид сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

Мөн эмч, ажиллагсад болон үйлчлүүлэгчдэд сургалт явуулах боломжтой зориулалтын тавилга, хэрэгслээр тоноглосон байнгын сургалтын өрөөтэй боллоо. Бидний санаачлагыг дэмжсэн М-Си-Эс Групп, “Итгэлийн танхим” ТББ болон хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн бүх байгууллага, хувь хүнд талархал илэрхийлье” гэв.

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр хэлэхдээ “Гаднаас ороод ирэхэд яг гадаадын эмнэлэгт орж ирж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. М-Си-Эс Группт анх төсөл танилцуулахад 70 орчим сая төгрөгийн төсөвтэй байсан бол даруй дөрвөн дахин их хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн тасгийг засварлан тохижуулж өгсөн тус группийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Орон нутагт эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах уг төсөлд “Интермед” эмнэлгийн хамт олон эм, эмнэлгийн хэрэгсэл хандивласан бол “Тотал Дистрибюшин” компани тавилга, хэрэгслийг нь Улаанбаатар хотоос үнэ төлбөргүй тээвэрлэж, дэмжлэг үзүүлсэн байна.

http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …