Хүний өвчин эмгэг сэтгэлзүйгээс ихээхэн хамааралтай

images (2)“Өөрийгөө эмчил” номын зохиолч Луиза Хэйни  өөрийгөө хорт хавдартай гэдгийг сонсоод их айж сандарчээ. Ихэнх өвчний үүсвэр бол уур уцаар, гомдол, өөрийгөө буруутгах, хүнийг их шүүмжилж муулах зэрэг шалтгаанаас болдог гэдгийг ойлгосон  Луиза цаг хугацаа алдалгүй өөрөө өөртэйгээ ажиллаж эхэлжээ.  Өөрөөр хэлбэл олон жил дотоод сэтгэлдээ шаналж, бусдад гоморхож явсан нь хавдрын эд эс үүсэхэд хүснийг Луйза  ойлгожээ.  

“Би юуны өмнө намайг гомдоосон бүх хүнийг чин сэтгэлээсээ уучилсан. Тэгээд өөрийнхөө бодол санааг зөв удирдах хэрэгтэйг мэдэрсэн. Бас хоол хүнсний нэртэй мэргэжилтэн дээр очиж зөвлөгөө авлаа. Эхлээд би хоолны маш хатуу дэглэм барилаа. Дараа нь бие махбодио цэвэрлэсэн. Сүүлд нь ургамлын хандаар өөрийгөө тэнхрүүлсэн. Миний бие сэтгэлийн ариусгалд ердөө зургаан сар л шаардагдсан. Энэ бүхний эцэст хавдрын шинжилгээ хийлгэхэд эрүүл гэж гарсан” хэмээн тэрээр  “Өөрийгөө эмчил” номондоо бичжээ. Тэрбээр сэтгэл санааны хямралтай холбоотой үүсдэг өвчнүүдийг шалтгаантай нь судалжээ.

Багтраа: Хайрлахыг хориглосон нь гэм буруугийн цогцолбор. Багтраа өвчний гол буруутан нь хайр дутсанаас, хүнийг хайрлаж чаддаггүйгээс болдог.

Хорт хавдар: Хэт гүн гомдох, үл итгэсэн байдал, өөрийгөө өрөвдөх, найдваргүй болох, арчаагүй дорой байдлаас үүсэлтэй.

 Давсагны хавдар: Шартай байх. Элдэв гэмтэл авахаас үүдэлтэй.

 Хавдрууд: Хуурай өсөлт, хуучин шарх сэдрэх, эмчлүүлэх дургүй байхаас болдог гэжээ.

Өөртөө анхаарал тавьж, хайрласнаар та өөрийгөө бүрэн эмчилж чадна. “Би өвчлөх ёсгүй”, “Би тарган байхыг хүсэхгүй” гэж өөртөө хэлж бай. Тиймээс та зөв сэтгэж сурах хэрэгтэй. Өөрийгөө хайрлана гэдэг өөрийгөө хүндэлж байна гэсэн үг. Орчин тойрныхоо бүх хүн амьтныг хайрлах хэрэгтэй.

Бидэнд нийтлэг ямар дутагдал байдаг вэ?

– Үргэлж өөрийгөө голж, бусдыг загнаж, шүүмжилдэг

– Архи, тамхи, эрүүл биш хоолоор өөрийгөө хордуулдаг

– Хэн ч намайг хайрладаггүй гэж хуурамч төсөөлөлийг өөртөө  бий болгодог

– Эмх замбараагүй бохир орчинд амьдардаг

– Өр зээлээс болж шаналдаг

Эрүүл чийрэг байхын эх үндэс нь юу вэ?

Идэвхтэй хөдөлгөөн: Өдөрт 30 минутаас доошгүй хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийнэ

Зөв хооллолт: Өөх, сахар, давсыг бага хэрэглэх

Хорт зуршлаас зайлсхийж, архи, тамхинаас хол явах

Сэтгэл тайван, өөдрөг байх. Уур бухимдлаас зайлсхийж, цагийг ашигтай зугаатай өнгөрүүлэх

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …