Хөл хавагнах нь натри ихэдсэнтэй холбоотой байж болно

mxo7qt9bpcdp6z60lhh3dl3wnНатри бол ихэнх хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг эрдэс давс юм. Натри ходоодны шүүс бүрэлдэхэд нөлөө үзүүлж, бөөрөнд бодисын солилцоо явуулахад тустай. Натрийн ион биеийн эдийн коллоидыг тэлж, бие махбодод усыг саатуулдаг. Хүний хоногийн натрийн хэрэгцээ 200-500 миллиграмм л байдаг. Гэвч бид хоол хүнснээсээ заагдсан хэмжээнээс их натри авдаг байна. Тиймээс янз бүрийн өвчний үед натрийн хэмжээгээ багасгах шаардлага урган гардаг. Түргэн хоол, амтлагч, майонез, кетчуп, гич зэрэг сүмсэнд натри маш ихээр агуулагддаг. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн, утсан мах, загас, хиам зэргийг ч тохируулан хэрэглэхгүй бол натрийн хэмжээ ихсэх аюултай. Зүрхний дутагдалд орсон хүмүүсийг натри их хэмжээгээр агуулагдсан хүнс хэрэглэхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Натрийг хэтрүүлбэл биед шингэн ихээр хуримтлагдаж, хөл хавагнаж, жин нэмэгдэж, амьсгаа давчиддаг байна. Тиймээс хоол хүнсээ хэрэглэх үедээ доорхи зөвлөгөөг дагах хэрэгтэй.

– Хоолны давсыг бага хэрэглэх

– Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

– Тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ.

– Хоолоо амтлахын тулд нимбэгний шүүс, цуу, перец хэрэглэж болно.

– Ихэнх сүмс нь давс их хэмжээгээр агуулсан байдаг. Тиймээс задгай галд шарсан хоол хүнс сонгох хэрэгтэй.

– Түргэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүний оронд шинэ бүтээгдэхүүн сонго.

– Самар, чипс, жигнэмэг худалдан авахдаа савлагаан дээр заагдсан мэдээллийг сайтар уншиж сонгоорой.

– Даршилсан ногоо, ногооны шүүснээс аль болох татгалзах хэрэгтэй.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …