Англи улсын иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлажээ

COVID-19 -ын халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй Москвагаас Улаанбаатар чиглэлийн онгоцонд зэрэгцэн сууж зорчиж ирсэн Англи улсын иргэнийг Увс аймагт тусгаарлажээ. Англи улсын иргэн нь “Аэро монголиа” авиа компанийн онгоцоор Увс аймагт гуравдугаар сарын 5-нд ирсэн гэдгийг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ. Английн иргэнийг нэгдүгээр хавьтал гэж үзэн, одоогоор Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо тусгаарлаад байгаа ажээ. Тэрбээр 67 настай, эрэгтэй юм байна.

Увс аймагт өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Уул уурхайн сэдэвтэй “Эрдэнэс Тавантолгой” марк гаргажээ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдрөөр …