Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

MN төвд

11.00 цагт Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хар тамхины өнөөгийн нөхцөл байдал болон Нийслэлийн ҮЭХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Halloween-ий баярыг тохиолдуулан нээлтээ хийж буй “Үхлийн симфони” аймшгийн адал явдалт уран сайхны киноны уран бүтээлчид сэтгүүлчидтэй уулзана.

12.00 цагт ОХУ-ын Новосибирск мужийн бизнес эрхлэгчид энэ сарын 14-18-ны өдөр манай улсад ажлын айлчлал хийхтэй холбогдуулж МҮХАҮТ-аас мэдээлэл хийнэ.

12.30 цагт ГССҮТ-ийн эмч нар хэвлэлийнхэнд хандлаа.

13.00 цагт Барилгын хөгжлийн төвөөс “Барилгын төсөв, үнэ бүрдэлт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Бусад

10:00 цагаас нийслэлийн өдрийг тохиолдуулан НИТХ, НЗД-ын нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын А танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 325044 99045255

10:30 цагт 3, 4-р хорооллын автобусны эцсийн буудлын зогсоолын талбайд хийгдсэн авто зам, орчны тохижилтийн ажлын нээлт болно. Нээлтэнд ажиллагаанд нийслэлийн удирдлагууд оролцоно. Холбогдох утас:96586689*98100040

12:00 цагт Хүүхдэд ээлтэй байгууллагыг шагнах ёслолын ажиллагаа Хангарьд ордны 14 давхарт ёслолын танхимд болно.НИТХ Монголын сурагчдын холбоотой хамтран Хүүхдэд ээлтэй 14 байгууллагыг шалгаруулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 325044 88130826

15.00 цагаас Нийслэлийн өдрийг тохиолдуулан нийслэлийнхээ гудамж, талбайг цэвэрхэн байлгахын тулд өглөөнөөс орой хүртэл ажилладаг ТҮК-ийн ажилчдыг шагнаж, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болно.

17.00 цагаас Нийслэлийн өдрийг угтсан дараагийн арга хэмжээ “Эх орны эх орон” сэдэвт үе үеийн уран бүтээлчдийн урлагийн наадам Соёлын төв өргөөнд болно. Энэ үеэр тэргүүний өрх, гэрийг шалгаруулан шагнах юм.

18.00 цагт Үндэсний сэтгүүлзүйг 100 жилийн ойн хүрээнд зохион байгууллагдаж буй Хэвлэл мэдээллийн салбарын ”УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын шилдэгийн шилдэгийг шалгаруулах ”ГАЛА ТОГЛОЛТ” Улаанбаатар Чуулгын байранд болно.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …