Т.Бадрал: Гадны улсын иргэдийг хүлээж авахгүй гэдгээ хэлье

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Шуурхай штаб дээр ажиллаж буй баг төлөвлөгөөний дагуу ажилласаар байна. Гадаадад байгаа монголчуудаа татаж авах ажлыг үргэлжүүлж байна. Өнөөдөр нэг онгоц бууна. 18-нд Туркийн Истанбулаас нэг онгоц хүлээж авна.

Өвчний халдвар бүртгэгдсэн улсын тоо 150 болчихлоо. Испанид л гэхэд 46 хүн гэрийн хорионд орсон байна. АНУ гадаадын иргэдийг авахгүйгээс гадна өөрсдийнхөө иргэдийг авахгүй гэдгээ зарласан гэх мэт гадны улсууд хариу арга хэмжээгээ авч ажиллаж байна.  Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Цаашид бид олон удаа онгоц хүлээж авахад их төвөгтэй болж байна.

Иймд энэ цаг үеэс эхлэн гаднын улсын иргэдийг хүлээж авахгүй гэдгээ хэлье. Гадаадад нөхцөл байдал хүнд боллоо. Тэр дундаа Европт нөхцөл байдал хүндэрч байна. Тэр хэмжээгээр бидний эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж буйг та бүхэн мэдэж байгаа” гэлээ.

http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …