Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүрэг дэхь “газрын наймаа”-г цэгцлэнэ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн  Б/34 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилсон билээ.

Залуу дарга албан тушаалаа хүлээж авмагцаа иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулдаг “газрын наймаа” гэгчтэй холбоотой асуудлыг цэгцлэхээр ажиллаж эхэлжээ.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн А/170 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд газартай холбоотой төлөвлөлт, зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан байна.Хяналт, шалгалтын дүн гарсны дараа хууль бус олгогдсон газар олголт тогтоогдвол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах ажээ.

http://www.sonin.mn/ С.Сарнай

http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …