ДЭМБ-аас шинэ коронавирусын тархалт, түүнээс үүсэх эрсдлээс урдчилан сэргийлэх, авах арга хэмжээний талаар улс орнуудад зөвлөмж хүргүүлсээр байгаа. Сар гаруйн өмнөөс уг өвчний тархалтыг хязгаарлах боломж байна гэж байсан. Одоо ч гэсэн энэ өвчнийг хязгаарлах боломж байсаар байна гээд дараах зургаан төрлийн зөвлөмжийг хүргүүлжээ.
- Эрүүл мэндийн ажилтныг сургаж, бэлтгэх
- Сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх
- Лабораторийн оношилгооны бэлэн байдлыг хангах. Тэдгээр сэжигтэй тохиолдлууд, хавьтлуудыг оношлох
- Эмнэлэг болон тусгаарлах, ажиглах байрнуудын тооцоог хийж бэлэн байдлыг хангах
- Хавьтлыг хэрхэн тусгаарлах, ажиглах талаар төлөвлөгөө, журам заавар гаргах
- Эрүүл мэндийн салбар дангаараа хийж гүйцэтгэх боломжгүй ажил учраас салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг улам сайжруулах шаардлагатай байна.
Нэг хүн дараагийн хүнийг халдварлуулах хоног дунджаар 4.8, өвчний нууц үе дунджаар 6 хоног, эмнэлгийн тусламж авах хүртэлх хоног 3 хоног байгаа бөгөөд энэ гурван тохиолдлын судалгаа хийж байх явцад цаанаа 36 болж нэмэгдэх аюултай байна гэж ЭМЯ мэдээллийн үеэр яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлж байлаа.