Шенгений бүст богино хугацаагаар зорчиж байгаад хөл хорионд орсон Монгол Улсын иргэд визээ сунгуулах боломжтой

Шинэ коронавирусын тархалт дэлхий даяар хурдацтай нэмэгдэж буйн улмаас улс орнууд xилээ хааж, олон улсын нислэгүүд цуцлагдаж байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас Шенгений визийн хугацаа нь дуусч буй Монгол Улсын иргэд ЕХ-ны гишүүн улсуудын холбогдох эрх бүхий байгууллагад хандан визээ үнэ төлбөргүй сунгуулах боломжтой боллоо. (Европын Парламентын Визийн тухай хуулийн 33.1 дэх заалтад давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн үед богино хугацааны визийг үнэгүй сунгана гэж заажээ.)

Ингэхдээ:

  • Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрээгүй бол визийг үлдсэн хугацаагаар (90 хоног хүртэл нь) сунгуулах,
  • Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрсэн бол байгаа улсынхаа урт хугацааны виз мэдүүлэх боломжтой.

 Тухайн улсын эрх бүхий байгууллага виз сунгуулах хүсэлт тус бүрийг судалж, виз сунгах зөвшөөрөл олгоно. Шенгений виз сунгах эрх бүхий байгууллагуудын мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү. https://ec.europa.eu/info/index_en

Эх сурвалж: Consul.mn

http://credit-n.ru/kurs-cb.html

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …