Азийн залуучуудын III наадам 2021 оны 11 дүгээр сард зохиогдоно

Азийн залуучуудын III наадам 2021 оны 11 дүгээр сарын 20-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Шантоу хотноо зохион байгуулахаар шийдвэрлэснийг тус наадмыг Зохион байгуулах хорооноос Азийн олимпийн зөвлөл/АОЗ/-д мэдээлжээ.

Тус наадам нь АОЗ-ийн ивээл дор, хөнгөн атлетик, усан спорт, бадминтон, 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, луут завины уралдаан, хөлбөмбөг, гимнастик, гольф, гандбол, хип хоп бүжиг, рок авиралт, рагби, сёрфинг, ширээний теннис, тэквондо, ушу зэрэг 18 спортын төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Ази тивийн 45 орны баг тамирчид оролцох юм.

Азийн залуучуудын наадам нь 2009 онд Сингапур улсад, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдсон түүхтэй.

http://credit-n.ru/oformit-kredit-online.html

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …