Тусгай үүргийн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 04-ны 16.00 цагийн орчимд Буянт-Ухаа нисэх буудалд газардсан билээ. Тус онгоцоор 266 иргэн ирсэн бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Асашёорюү Д.Дагвадорж нар тус иргэдийн дунд ирсэн байна.
Харин Асашёорюү Д.Дагвадорж ирсэн дариудаа нэгэн халдвар хамгааллын дэглэм зөрчиж, Буянт-Ухаа нисэх буудалд ажилласан албан хаагч, хамгаалагчдад хүндрэл учруулсан талаар зарим хэвлэл мэдээлсэн.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа энэ талаараа тайлбар /тайлбарын энд дарж үзнэ үү/ хийсэн билээ. Үүний дараа тэрбээр “Туркээр дамжиж орж ирсэн манай экс ерөнхийлөгч корпрейт буудалд орсон! Маргаашнаас бүгдийг нь яриад явна!Шударга ёс чинь энэ үү тэгээд? Хэн нь транзит нислэг вэ? Адилхан шүү хулгайчуудаа!” хэмээн бичсэн байсан бөгөөд үүний хариу болгож Корпрейт зочид буудалаас залруулга гаргасан байна. Үүнд “Залруулга мэдээлэл. Сайн байцгаана уу ? Манай Корпорейт зочид буудал ерөнхий захирал Т. Ганболдын санаачлагаар нийгмийн хариуцлагын хүрээнд улсын онцгой комисийн шийдвэрийг хүндэтгэн тусгаарлах байраар ажиллаж байгаа. Долгорсүрэнгийн Дагвадоржийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлсэн экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай зочид буудалд байрлаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл учир залруулга хүргэж байна. Мөн Д.Дагвадорж манай зочид буудалд тусгаарлагдах зорилгоор өрөө захиалсан ба захиалгын дагуу сул байгааг үүгээр мэдэгдэж байна” хэмээн цахим хуудсаараа мэдэгджээ.
Эх сурвалж: The Corporate Hotel Ulaanbaatar