Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламж 6 хувиас давах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна

Өнгөрөгч онд Улаанбаатар хотын нийт 12 байршлыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн болгон, нийслэлчүүдийн мэдэлд буцаасан байна.

Улаанбаатар хотын 470,444 га газрын 570 гаруй га талбай нийтийн эзэмшлийнх байдаг. Харин энэ үзүүлэлт нэг жилийн дотор 10 га-гаар нэмэгджээ.

Тухайлбал,

  • Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн,
  • Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн,
  • Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай,
  • МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай,
  • Хөрөнгийн биржийн урд талын авто зам болон хотын төвийн А зэрэглэлийн газар, зэрэг хувийн хэвшлийн эзэмшилд, зарим нь банкны барьцаанд байсан газрыг 2019 онд Хотын Захирагч С.Амарсайхан цуцалж, нийслэлд буцаан авчээ.

Өнгөрсөн жил хувийн хэвшлийнхнээс буцаан авсан нийтийн эзэмшлийн гудамж талбай болон өдгөө бүтээн байгуулалт хийж буй цэцэрлэгт хүрээлэнгүүдийг тохижуулж дууссанаар энэ онд нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламж 6 хувиас давах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: www.gogo.mn

http://credit-n.ru/microzaymi-blog-single.html

Санал болгох мэдээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан энэ сарын 24-нд болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 24-нд товлолоо. Хуралдаанаар Хотын стандартыг батлах тухай,  …