Сэлэнгэд тусгаарлагдсан иргэн ОХУ-д сурдаг, 20 настай оюутан

Манай улсад коронавирусээр халдварласан 16 дахь тохиолдол өнөөдөр (2020.04.08) бүртгэгдсэн нь ОХУ-д сурдаг, 20 настай оюутан болохыг эх сурвалж мэдээлэв. Халдвар авсан иргэн өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ОХУ-аас ирсэн даруйдаа Сэлэнгэ аймгийн төвд тусгаарлагдсан бөгөөд давтан шинжилгээгээр түүнээс халдвар илэрчээ.

Түүнийг Улаанбаатар хотод авчрахаар өнөөдөр өглөө ХӨСҮТ-өөс ажлын хэсэг гарч, Сэлэнгэ аймагт очсон байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д өнөөдөр авчирч, эмчилгээнд хамруулах ажээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр “Тухайн иргэн Сэлэнгэ аймаг дахь Тусгаарлах байранд буюу өрөөндөө ганцаараа байсан. Анхны шинжилгээг гуравдугаар сарын 28-нд хийхэд вирус илрээгүй. Харин дөрөвдүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр вирус илэрлээ” гэж мэдээлсэн билээ.

Эх сурвалж: news.mn

http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html http://credit-n.ru/kredity-online-blog-single.html

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …